Санхүүгийн Зохицуулах Хороо (FRC), Монголын Хөрөнгийн Бирж (MSE), Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (CGDC) хамтран “Тогтвортой компаниудыг бий болгоход хөрөнгө оруулагчид болон зохицуулагч байгуулагуудад тулгарч буй сорилт” сэдвийн доор Монголын компанийн засаглалын 10 дахь чуулганыг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Holiday Inn зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Тогтвортой компаниудыг бий болгоход хөрөнгө оруулагчид болон зохицуулагч байгууллагуулал тулгарч буй сорилт тэдгээрийн шийдлийг хэлэлцэхээр 150 гаруй бизнес эрхлэгч, төр, иргэний байгууллагуудын төлөөлөгчид болон олон улсын байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо.
Илтгэгчид:ОУСК, Ази Номхон далайн бүсийн КЗ-ын хөтөлбөрийн удирдагч Крис РазукКЗХТ-ийн Гүйцэтгэх захирал T.Цэнд-АюушПаниалистууд:БиДиСек ХК-ийн Гүйцэтгэх захирал Д. ДаянбилгүүнMICC хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Д. Ачит- ЭрдэнэСЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б. ЛхагвасүрэнМХБ-ийн Хяналт, зохицуулалтын газрын дарга A. МөнхбаясгаланКЗХТ-ийн ТУЗ-ийн гишүүн Д. Байлыхүү ОУСК Ази Номхон далайн бүсийн КЗ-ын хөтөлбөрийн мэргэжилтэн Aнар АлиевMелвил Эрдэнэдалай ХХН Партнер O. ЭрдэндалайХэлэлцсэн гол асуудлууд:Хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалах нь: Сорилт ба боломж
Компанийн засаглалыг зохицуулагч байгууллагын өнцөгөөс харахад: Cорилт ба дараагийн алхмууд